Физикчид Хеопсын пирамидаас өмнө нь огт нээж байгаагүй хоосон орон зайг олжээ. Энэхүү хоосон зай нь нууц бунхан эсвэл түүнд орох орц байж магадгүй гэж “Nature” сэтгүүлд тэмдэглэсэн байна.
“Бид энэхүү хоосон орон зайг хараад л ямар нэгэн сонирхолтой, юм зүйлтэй тулгарлаа гэдгээ ойлгож, үлдсэн бүх төслөө хаяад энэ салбарыг судлахад гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ орон зай Хеопсын шарилыг хадгалах бунхны хонгилын дээр байрладаг. Өдгөө бид өрөө байгаа гэдэгт бүрэн итгэлтэй болсон. Энэ бол Хеопсын пирамидыг IX зуунд бичиг тайлан уншигч Аль-Мамун нээснээс хойших анхны том олдвор” хэмээн Парис дахь HIP хүрээлэнгийн ажилтан Мехди Таюби мэдэгджээ.
Хеопсын пирамид нь ертөнцийн долоон гайхамшгийн нэг бөгөөд МЭӨ 3 дугаар мянганы дунд үе буюу фараон Хуфу (Хеопс)-гийн үед байгуулжээ. Энэхүү байгууламж нь 145 метр өндөр, 230 метр урт, өргөн бөгөөд хүн төрөлхтний барьж байгуулсан хамгийн өндөр, том байгууламжийн нэг хэвээр байгаа юм.
Эх сурвалж: РИА Новости