Санна Финсруд гэх 21 настай Норвеги бүсгүй алдаршиж байна. Армид алба хаасан тэрбээр албаа хэтэрхий хөнгөн байсан гэж үзээд халагдсаны дараа гэр хүртэлх 1380 км замыг явганаар туулж өөрийгөө туршихаар шийджээ. Туйлын орчмын Вестеролен ольтригт алба хаасны дараа тэр Норвегийн өмнөд хэсгийн Шедсму коммун хүртэл явгаар алхан хүрчээ.
Дугуй царайтай, цэнхэр нүдэн бүсгүй энэ аялалын замд хөлөө бэртээсэн ч тавьсан зорилгоосоо ухарсангүй. Санна өөрийн аялалыг хоёр сараар төлөвлөсөн байснаасаа илүү хурдтайгаагаар туулж, сар хагасын дотор гэртээ ирэв. Цэргийн тохилог үүргэвчтэй бүсгүй өдөрт 30 кг зам туулж байжээ.
Гэртээ ирсний дараа тэр ингэж явсандаа их баяртай байгаа. Энэ талаар харамсах зүйл огт байхгүй гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Харин тэр ойрын үед явган аялалаас татгалзаад байгаа гэнэ. Тэрбээр аялалынхаа явцад инстаграмд мэдээлэл тавьж байсан нь түүнийг олон танилуудтай болгожээ. Бас түүнийг галзуу гэж нэрлэж байсан хүмүүс ч олон байсан гэнэ.
“Би эргийн албанд цэргийн хугацаагаа өнгөрөөсөн. Тэд дасгал сургууль багатай. Орой нь ядарсан байснаа санахгүй байна. Тэгээд л би өөрийн тэсвэр хатуужлыг шалгах гэсэн юм” хэмээн тэр бичжээ. Эмэгтэйчүүдийг цэргийн албанд авах хууль 2014 онд батлагдсан ба анхны эмэгтэй цэргийнхэн 2016 онд гарч иржээ.
Цэргийн албаны хугацаа эмэгтэйчүүдэд 19 сар байдаг ч бодит байлаар 12 сар болж байна. Одоо Үндэсний гвардад зургаа, нисэхийн болон тэнгисийн цэрэгт 16 сар алба хаана. Үлдсэн хугацаанд нь норвегиуд цэргийн сургалтад хамрагдан хугацаагаа дуусгадаг ажээ. Жилд Норвегийн цэргийн албанд 60 мянган залуус татагдах ёстой ч зөвхөн цэргийн насны зургаан хүний нэг нь цэргийн алба хаадаг ажээ.