Францын засаг захиргаа ирэх 2018 онд Шинэ Каледонд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах улс төрийн зөвшилцөлд хүрлээ. Энэ тухай BFMTV мэдээлжээ.
“Өнөө орой (2017.11.02) бид улс төрийн зөвшилцөлд хүрлээ. Бидэнд итгэл найдвар төрсөн учраас энэ бол нэлээд чухал асуудал. Гэхдээ хийх өчнөөн ажил байна” хэмээн Францын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгджээ.
Тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах тухай 1998 оны Номхон далайн хойгийг колоничлолоос үе шаттайгаар гаргах тухай гэрээнд заагдсан юм. Үүнд Францын газар нутгаас зайдуу далайн чанад дахь газар нутгийн статусыг хамруулж үздэг билээ.
Шинэ Каледон нь Францын засаг захиргааны онцгой газар нутаг гэсэн статустай бөгөөд Меланезийн бүлэг арлуудад багтдаг, Австрали, Фижи, Вануатутай эдийн засгийн бүсээр хиллэдэг. Нийт 275 мянга орчим хүн амтай. 1980-1990-ээд онд тус бүсэд тусгаар тогтнохыг шаардсан нийтийг хамарсан жагсаал олон зохион байгуулагдаж байсан юм.
Эх сурвалж: Лента