Их Британийн ханхүү Харри, түүний найз бүсгүй жүжигчин Меган Маркл нар холын хамаатнууд болж таарчээ. Генеалогийн салбарт явуулсан нэгэн судалгаагаар Харри, Меган нар XV зуунд (1480-1516 он) аж төрж байсан Ральф Боуз хэмээх нэгэн хүнээр төрлийн холбоотой болсон байна.
Ральф Боузын ач охин Брижит Боуз нь Суррей гүнлэгийн Жон Хасси гэгч эртэй гэрлэжээ. Харин түүний ач хүү Кристофер Хасси АНУ руу гарч, тэндээ Нантакет хэмээх хот байгуулсан байна. Марклын ээж нь африк гаралтай америк бол аав нь цагаан арьст хүн. Түүний аавын өвөг дээдэс Их Британийн хойд хэсгийн Йоркшир гүнлэгээс АНУ-д очиж суурьшиж байсан аж.
Тэгвэл одоо хамгийн сонирхолтой зүйлийг өгүүлэх гэж байна. Ральф Боузын ачийн гучинцар охин Жорж Мэри 1767 онд Стратмор, Кингхорны гүн Жон Лайонтой гэрлэжээ. Ингээд таван үеийн дараа Елизавета Боуз-Лайонс Йоркийн гүн ханхүү Альберттэй гэрлэж, тэр нь хожим нь IV Жорж хаан болжээ.
Меган Маркл, ханхүү нарын хайр дурлалын асуудал өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээс ил болсон юм. Жүжигчин бүсгүйг өнгөт арьстны эрлийз хэмээн интернэт, хэвлэлээр ихэд шүүмжилдэг аж.
Эх сурвалж: Daily Mail