Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо өнөөдөр (2017.11.01) мэдээлэл хийr өчигдөр болсон Хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээрээр багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй гэдгээ мэдэгдэв. Мөн багш нар цалингаа 50 хувиар нэмэх шаардлагыг Засгийн газар биелүүлэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн хугацаагүй ажилд хаялт зарлана гэв.
Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Баярмөнх “Багш нар Засгийн газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс цалин хөлсийг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлагыг тавьж байгаа. Гэвч 2018 оны төсөвт тусгасан 56 орчим тэрбум төгрөг багш нарын нэг сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 50 орчим хувиар нэмэгдүүлж хүрэхгүй. Засгийн газрын төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох, цалингийн санг өсгөхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх талаар ярьж байгаа нь багш нарын цалин орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ болж чадахгүй” гэв.
Ажил хаялтад улсын хэмжээний ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн 70 мянга орчим багш нэгдэнэ гэж тэд ярив.
1 comment
Ireh doloo honogt davaa gej bhgui shuud myagmar ged ehelsen bsan odoo yanaa