Манхэттений алан хядах ажиллагаанд сэжиглэгдээд буй Узбекистаны уугуул, 29 настай Сайфулло Саипов ногоон картны сугалаанд хожиж, АНУ-д иржээ. Энэ тухай “Santa Monica Observer” хэвлэлд мэдээлсэн байна.
“Diversity Immigrant Visa” буюу виз хожих хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлдэг бөгөөд бага орлоготой орнуудаас жил бүр 55 мянган иргэн Америкийн виз авдаг аж. Сугалааны ялагчийг компьютерийн алгоритмээр санамсаргүй түүврийн байдлаар сонгодог.
Манхэттенд мягмар гарагийн өглөө ачааны машинтай этгээд дугуйн замаар хэд хэдэн гудамжийг дайран гарч, замдаа таарсан дугуйчдыг дайрч, дараа нь сургуулийн автобусыг мөргөсөн билээ. Сэжигтэн этгээдийг цагдаа нар шархдуулсан байна. Энэ хэргийн улмаас найман хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртжээ. АНУ-ын засаг захиргаанаас болсон үйл явдлыг алан хядах ажиллагаа мөн гэж үзсэн байна. Сэжигтэн этгээд машиндаа Исламын улс алан хядах бүлэглэлийн нэрийн өмнөөс үйлдсэн гэсэн зурвас үлдээжээ.
Эх сурвалж: РИА Новости
1 comment
gazar deer ni alahgui