..Нийслэлийн аль ч гудамжид худалдаа, үйлчилгээ явуулахыг хуулиар хориглосон гэсэн үг. Гэвч олонх худалдаа эрхлэгч хуулъ эрх зүйн мэдлэггүй учир хориглосон газар наймаа хийчихээд төрөөс хавчиж, дарамталлаа хэмээн гомдоллож сууна. Цагдаа нар хяналт тавъж, хөөдөг ч үгэнд нь орж, үүргээ биелүүлдэг худалдаачин бараг үгүй…
Нийтийн эзэмшлийн зам, талбайг хэрхэн дээрэмдэж, хууль бусаар худалдаа эрхэлж болдгийн тод жишээг Улаанбаатарт харж болно. Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй байдалд шалгалт хийж, зөвшөөрөлгүй лангуу, чингэлгийг буулгаж, талбай чөлөөлөх ажлыг өнгөрсөн зун хийсэн. Энэ ажлын хүрээнд III, IV хороолол, Хархорин, Багшийн дээд орчмын зам дагуух хүнс, барааны хууль бус худалдааг журамласан. Гэтэл хэдхэн хоногийн дараа худалдаачид бууриа засаад суучихав. Хүний амьдрал л болсон хойно, худлаа хэлж, хулгай хийсэн биш гэж тэднийг зөвтгөж болох ч хаа дуртай, хүний хөл хөдөлгөөн ихтэй газар ийнхүү худалдаа эрхлэх нь өөгшүүлж боломгүй асуудал юм.Монгол Улсад 30 орчим мянган иргэн худалдаа, наймаа эрхэлж буй бөгөөд эдийн засгийн хямралаас шалтгаалж энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар Монголын худалдаачдын холбооноос мэдээллээ. Нийт худалдаачдын 90 гаруй хувь нь өр, зээлийн дарамтад орсон гэдгийг тус холбооныхон онцлов. Эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү хэт өндөр буюу 36 хувь хүртэлх хэмжээтэй байгаа нь амьдралд сөргөөр нөлөөлж байгааг ч тэд мөн дурдсан юм. Тиймээс худалдаачид нийгмийн асуудал, өр зээлийн дарамт, мөнгө хүүлэгчидтэй холбоотой асуудлаар төрөөс баримтлах байр суурийг тодорхой болгохыг хүсч анхдугаар их хурлаа хийхээр болжээ.
Монголын худалдаачдын холбооны гишүүн Н.Пунсалдулам Гар дээрээс худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлээгүй байж амин зуулгаа олох гэж яваа хүмүүсийг хавчиж байна. Цагдаа нар өдөрт таван мянгаар торгож, биднийг дээрэлхдэг. Харамсалтай нь, худалдаачдын тулгамдсан асуудлыг судалдаг, анхааралдаа авдаг төр, засгийн байгууллага алга. Тиймээс бид нэгдэж энэ сарын 26-нд Монголын худалдаачдын анхдугаар их хурлыг зохион байгуулахаар болсон. Өнөөдөр гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдийн 57.7 хувь өдрийн буюу хоногийн зээлтэй байна. Бид банкнаас зээл авч чаддаггүй. Учир нь, хэт өндөр шаардлага тавьж, барьцаа хөрөнгө шаарддаг. Өдрийн буюу хоногийн зээл авсан иргэдийн амьдрал 2-3 жилийн дараа сүйрч гэр орон, бичил бизнесээ хүртэл алдаж сэтгэл санаа болон бие махбодийн дарамтад ордог. Ядарсан иргэддээ төр дэндүү хатуухандаж байна. Би өнөөдөр төр, засгийн удирдлагуудаас нэг ч төгрөг гуйхгүй амьдралаа болгох гээд явж байгаа жирийн иргэн. Худалдаа эрхлэх гэрчилгээ гаргуулах гэж олон жил хөөцөлдсөн. Өнөөдрийг болтол шийдүүлж чадаагүй байна. Мөнгөтэй хүмүүсийнх нь гэрчилгээ амархан гардаг юм билээ”гэж зовлон бэрхшээлээ хуваалцав.Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.1-т “Хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах”, 20.1,4-т“Хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд бараа, хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр нийслэлийн аль ч гудамжид худалдаа, үйлчилгээ явуулахыг хуулиар хориглосон гэсэн үг. Гэвч олонх худалдаа эрхлэгч хууль эрх зүйн мэдлэггүй учир хориглосон газар наймаа хийчихээд төрөөс хавчиж, дарамталлаа хэмээн гомдоллож сууна. Цагдаа нар хяналт тавьж, хөөдөг ч үгэнд нь орж, үүргээ биелүүлдэг худалдаачин бараг үгүй. Хоногийн хоолоо залгуулахын тулд тэд хөөгдсөн ч гэсэн буцаад л худалдаагаа үргэлжлүүлнэ. Улсын нийслэл хар зах шиг болчихсонд дан ганц худалдаачдыг буруутгах аргагүй. Гаднын улс орон худалдааны гудамж байгуулж, улирлын чанартай бараа, хүнсний бүтээгдэхүүн нэмэгдэх үеэр хувийн аж ахуйн эрхлэгчдэдээ зориулалтын талбай гарган өгч, худалдаа, үйлчилгээ явуулахыг нь зөвшөөрдөг. Гэтэл манайд хорьж, торгоод, хураагаад л байхаас өөр дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Тэднийг хөөж туух биш худалдаа эрхлэх дэд бүтцийг нь шийдэж, эрүүл, аюулгүй орчинд бүтээгдэхүүнээ борлуулах боломж, нөхцөлөөр нь хангах эсвэл худалдааны түр гудамж байгуулсан ч болохоор л байгаа.
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
6 comments
eniig AH iin ued ZIKA bolon tuunii nohod hiij irsen shuudee
Одоо л мэдэж байгаамуу? Ихэнх компаниуд өрийн дарамтнаас гарч чадахгүй байна. Хаалгаа барих гэж үүнийг л хэлээд байгаа юм 9 сүв нь бөглөрмөрүүд ээ.
ODOO Mongoltsuudaa naad bieiin amariig harsan jvuurgui bizness nertei jmnaasaa salaa…. örh ger ailsadangaaraa niilj jijig dund uildver, fermer gazar tarialan erhelj sur 2 jil zovood zah zeeld hölöö olj togtvortoi orlogo amidraliin batalgaatai bolno
дамчид ч хэцүү болж байгаа шүү.
tegeed yah estoig tur zasag heleed uguuch tur zasagt baigaa darga naraas bolj ene uls yaduugiin tuild hurlee ajil hiiee ajil oldohgui yah estoi um bee hulgai hiij hudal hiij amidrah uu
ehd ingej hunii tuluu amidarch bga yum shig ulagnaj suuhaar huduu mal malla haluun hoshuutai mal ur ashigaa uguhus gadna amidral chini saijirna ur huuhduud chini ideh hooltoi bolno