Хойд Солонгосын засаг захиргаа сансрын хөтөлбөрөө үргэлжлүүлж, дэлхийн тойрог замд илүү олон хиймэл дагуул гаргах төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Энэ тухай “Нодон синмун” сонинд дурджээ. “Зарим орнууд НҮБ-ын бидний эсрэг хориг арга хэмжээний тогтоолоор заль хэрэглэж, тусгаар тогтносон улсын сансрын системийн хөгжилд саад хийж байна. Энэ бол байж боломгүй явдал” хэмээн тус сонинд бичсэн байна. БНАСАУ сансрын хөгжлийн таван жилийн хөтөлбөрийнхөө хүрээнд нэлээд хэдэн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.
Эх сурвалж: Рёнхап