Казахстаны дуучин Төрэгали Төрэали маргааш Улаанбаатарт бууна

Казахстан улсын алдарт дуучин Төрэгали Төрэали  маргааш (2017.03.10) “Чингис хаан” олон улсын нисэх  буудалд 10:00 цагт газардах юм байна. Тэрбээр Наурызын баяраар Нийслэл хотноо “Улы Дала Баласы” буюу “Тал нутгийн хүү” тоглолтоо хийх юм.

Авьяаслаг уран бүтээлч, ая зохиогч, яруу найрагч, дуучны энэ тоглолт казак түмний ёс заншил түүх соёл болон шинэлэг өнгө төрх хосолсон өвөрмөц концерт болно гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Түүний тоглолтын зохион байгуулагч, зөвлөхөөр С. Нурлан ажиллаж байгаа гэнэ.

Дуучин Төрегали Төреали нь жүжигчин мэргэжилтэй. “Олон улсын казах хэл” нийгэмлэгийн нэгдүгээр одон, Казахстан улсын “Жетиген Каарманы” одонгоор тус тус шагнагдсан. Мөн “Оны дуучин”, “Жентелмен”, “Оны дуу” зэрэг шагналуудыг хүртсэн авьяаслаг уран бүтээлч юм. Түүний “Алло” гэх уран бүтээл нь одоогоор Үoutube сувгаар 18 сая хандалт аваад байна. Тэрээр Казахстан улсад зохиогддог “Айтыс” урлагийн наадмын хоёр удаагийн ялагч болж байсан нэгэн юм.

Тасалбарыг UB Palace-ийн билетийн касс, Налайх дүүргийн АСУ дэлгүүр болон 99666074 утсаар холбогдон авах боломжтой гэнэ. Харин тасалбараа зөвхөн зөвхөн албан ёсны борлуулах цэгээс авахыг тэд иргэдэд сануулж байна. Тоглолт UB Palace-ийн концертын их танхимд энэ сарын 14-ний өдөр 18:00 цагт, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт 15-ны өдөр 13:00, 17:00 цагуудад болохоор товлогджээ.

https://www.youtube.com/watch?v=tI7KyhsrbcQ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн