Шинэ Засгийн газрын танхим бүрдсэнийхээ дараа ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ХСИС-ийн захирал С.Баатаржавыг томилсон билээ. Уг томилгоо явагдсантай холбогдуулан өчигдөр цагдаагийн байгууллагад дарга нарын албан тушаалын ээлжит томилгоо хийгджээ.

-Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар,

-ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар,

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар,

-ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,

-Налайх дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн