- Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “Мөнгөн хандив иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заасныг,
- Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсэгт “Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна” гэж заасныг,
- Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөнийг тогтоожээ.
С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Мөн С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлжээ.
Шүүхийн шийтгэврийг зөрчилд холбогдогч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй. Оролцогчид анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй байдаг юм.
Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдсөн. Түүнийг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юү Ван Сү, Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд гомдол гаргасан юм. Энэ мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцсэн юм.
Эх сурвалж:gogo.mn
2 comments
энгийн иргэн байсан бол лав л ингэхгүй дээ
иш чаавал муухан ганц өрөө байрны мөнгөнд л унаж байгаа хүнд бид итгэж болохгүй. энэ хүний улс төрийн карьерийг дуусгавар болгох хэрэгтэй