Францын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам “Исламын улс” алан хядах бүлэглэлийн заналхийлэлд өртлөө. Дешамын зураг бүхий постер “Ovacion Deportes” хуудаст нийтлэгдсэн байна. Уг постерт “Дидье Дешам бол Аллахын дайсан” хэмээн бичжээ. Харин ямар шалтгаанаар 49 настай дасгалжуулагчийг дайсан болсныг тайлбарлаагүй байна. Дешам нь 2012 оноос Францын шигшээг тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж: ЛЕНТА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн