Шведийн нэгэн эзгүй жижиг арлаас орчин цагийн Робинзон Крузо олджээ. Оросын иргэн Шведээс жижиг хэмжээний дарвуулт завь худалдан авч, түүгээрээ Стокгольмоос Испани хүртэл сэлэхээр төлөвлөжээ. Гэтэл өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болж, Шведэд эрэн хайх ажиллагаа эхэлсэн байна. Харин аврагчид хоёр хоног хайсны эцэст эвдэрхий завь, орос эрийн хувийн эд зүйлсийг нэгэн жижиг арлаас олсон аж.

Гэтэл аялагч тэнд байсангүй. Эрлийн ажиллагааг ч цааш нь үргэлжлүүлсний эцэст ойролцоох эзгүй арлаас олжээ. Арал дээр тэрбээр ангийн арьсаар “HELP” буюу “Авраарай” гэж бичсэн байна. Орос эр завиа осолдсоны дараа хүйтэн усанд гурван км орчим сэлж, жижиг аралд хүрчээ. Түүнийг Шведийн аврах албаныхан “Орчин цагийн Робинзон Крузо” хэмээн нэрлэж байна.

Эх сурвалж: SVT

By updown

One thought on “Жижиг арлаас орчин цагийн Робинзон Крузог олжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн