Манай улс элэгний хавдарын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт 80 гаруй хувь нь хавдарын хожуу үе болох гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг нь нас баралтын гол шалтгаан болдог байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар хорт хавдарын 6999 тохиолдол бүртгэгдсэнээс 4000 хүн хорвоог орхижээ. Энэ асуудлаар Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа.
– Иргэдийн дунд хорт хавдарын тархалт нэмэгдэх болсон. Жилд 5000 гаруй хүн хавдартай гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн салбарын зүгээс хорт хавдарыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс хуваалцахгүй юу?
– Хавдарын тулгамдсан асуудал эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Хорт хавдараар нас барах тохиолдол дэлхийн хэмжээнд өндөр байгаа. Үүний дийлэнх хувийг хөгжиж байгаа орнууд эзэлдэг. Ялангуяа манай улс элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдараар нас барах, өвчлөлийн шалтгаанаар тэргүүлдэг. Солонгост ходоодны хорт хавдарын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг боловч нас баралт нь бага. Учир нь эрт оношилдог. Харин манай улс энэ өвчнөөр нас баралтынхаа тоогоор тэргүүлж байгаа нь иргэдийн 80 хувь нь хожуу үе шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг. Тиймээс 2030 он хорт хавдарыг 30 хувиар гэхэд хавдараар өвчлөгсдийг бууруулна гэсэн том зорилго тавиад байгаа. Энэ хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй ижил ходоодны хорт хавдарыг бууруулах зорилгоор “Хелико бактергүй Монгол” хөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлнэ.
– Хавдар судлалын үндэсний төвийн хувьд тоног төхөөрөмжийн хангаж хэр зэрэг хүртээмжтэй байдаг вэ?
– Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа. Австрийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сая төгрөгийн төхөөрөмж ирсэн. Харамсалтай нь өргөтгөлийн барилга одоогоор ашиглалтанд ороогүй байна. Технологийн хувьд жил бүр буцалтгүй тусламжаар өндөр хөгжилтэй орнуудаас оруулж ирдэг. Хэдийгээр ийм боловч хагалгаа хийлгэх өвчтөнүүдийн тоо буурахгүй байна. Иймд хорт хавдараас урьдчилан сэргийлэх ажлыг дорвитой хийх нь чухал байгаа юм. Энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлээд байгаа. Бид ард иргэд рүүгээ чиглэсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй л бол хичнээн мундаг тоног төхөөрөмж, хагалгаа хийсэн ч ачааллаа дийлэхгүй.
– “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж байгаа. Үр дүн нь хэр байна вэ?
-Энэ хөтөлбөрт 40-65 насны хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан шалтгаан нь 60-70 хувь нь энэ насныхан өвчилж байна. Тиймээс энэ чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мэдээж энэ хөтөлбөр үр дүнтэй байгаа. Шинжилгээнд хамрагдснаар нас баралт тодорхой хэмжээгээр буурна. Элэгний В, С верус яагаад монголчуудын дунд өндөр байна вэ гэхлээр социализмын үед нэг удаагийн тариаг хэрэглэж байсантай холбоотой. Бүхий л мэс ажилбар хийдэг зүү төөнүүрд ариутгал хийдэг. Байгууллага
– Монголчууд элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдараар дэлхийд тэргүүлж байгаа гол шалтгаанд юу нөлөөлж байна вэ. Өвчтөнүүдийн хувьд нийслэл, хөдөө орон нутгаас аль нь илүү зонхилдог юм бол?
– Монголчуудын дунд элэгний хорт хавдар нийтлэг тархсан. Ерөнхийдөө Сүхбаатар аймагт элэгний хавдар өндөр, уушигаар өвчлөх нь бага байх жишээтэй. Баруун аймгуудад ходоод улаан хоолойны хавдараар өвчлөх их. Учир нь үндэстэн ястануудын зан заншил, орчин, хэрэглэж байгаа хүнс нөлөөлдөг байх. Элэгний хорт хавдарын гол шалтгаан нь В, С верус бол ходоодны хавдарын гол шалтгаан нь хеликобактерыг эмчлүүлэхгүй удсанаас болж байна.
– Ходоодны хорт хавдарын эсрэг БНСУ-тай хамтран ажиллах санамж бичгийг энэ онд байгуулсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Ходоодны хорт хавдар, нас баралт дэлхийд тэргүүлж байна. Энэ долоо хоногт аймаг, дүүргийн хавдарын эмч нарт дурангийн сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Хорт хавдар нь өөрөө маш чимээгүй өвчин юм. Тиймээс иргэд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орох ёстой. Албан байгууллагууд ажилчдаа үзлэгт хамруулах ёстой.
Б.Цэцэг
Эх сурвалж: chuhal.mn
8 comments
Mонгол эмч нар эхэн үед нь оношилж чадахгүй байна
Эмч нар эхэн үед нь зүгээр гайгүй гэж явуулсаар ийм болгодог. Эхэн үед нь оношилж чадахгүй байна.
40-65 насныхныг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулна гэх боловч тоо нь гүйцчихсэн л гэх юм байна лээ шүү дээ. ядаж энэ насны хүмүүсийн В, С вирусын идэвхжлийг эрүүл мэндийн даатгалаар нь хийчихвэл зүгээр байна. Олон жил тасралтгүй ажиллаад даатгал төлөөд л байдаг ядаж л энэ тахал шиг өвчний идэвхижлийг даатгалаар нь тогтоогоод өгвөл зүгээрсэн дээ.Нээх өвдөөд эмнэлэгт хэвтээд байдаггүй хүмүүст ядаж л даатгалаар нь цаашид хавдар болох магадлалтай өвчнүүдийн шинжилгээ хийгээд өгвөл зүгээрсэн дээ.
ter orchin ueiin tonog bagajaa oruulj tumen olonoo avraachee xooson xudlaa yrisaar baital xeden xumuus ni duuslaa
Өрх хорооны эмч нарийг хариуцлагтай бологвол бас өрөвсөлтэй гэдгийг мэдсэн үедээ ийм юм байх гээл орихсон харин одоо хавдар болчихсон эмч нараас болж эрүүл мэндээ хөнгө мөнгөөр цаг хугцаа бүхэл юмаа дуусгаж
Эмч нар нь эрт уед нь оношилдоггуйгээс хожуу уед нь илэрч байгааг анхаарах хэрэгтэй.
Яг ямар шинжилгээгээр хавдрын эхний шатанд оношлохыг тодруулж хун ардад мэдлэг олгох. Дэмий л хожуу уед нь эмнэлэгт хандаж байна гээд ард тумэнд бурууг тохохоо болих цаг болсон. Эмнэлэгт узуулсэн хумуусийг гайгуй гээд оношлож арга хэмжээ авахгуй байсаар хундруулдэг шуу дээ.
Ярьсан эмч бур ард тумэн буруутай мэтээр ярихаа зогсоо. Эмч нар ажилдаа хайнга хандахаа болих