Цөмийн хөтөлбөрөөрөө дэлхийн аюулгүй байдал, энх тайванд заналхийлэл учруулж байгаа гэх тус улсын Гадаад харилцааны сайд Номхон далайн дээгүүр цаг уурын цөмийн туршилт хийнэ хэмээн заналхийлсэн. Харин өчигдөр Хойд Солонгосын ахлах дипломат уг мэдээллийг шууд утгаар нь хүлээж авах хэрэгтэйг “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Хойд Солонгос Улсын Гадаад харилцааны яамны ахлах дипломатч Ли Ён Пил “Манай Гадаад харилцааны сайд дээд удирдагчийн хүсэл эрмэлзлийг маш сайн мэдэж байх учиртай. Тиймээс түүний хэлсэн үгийг шууд хэлснээр нь хүлээж авбал зохино” гэжээ. Есдүгээр сарын дундуур Хойд Солонгос Улсын Гадаад харилцааны сайд Ли Ён Хо Номхон далайд устөрөгчийн бөмбөг хаяж, урьд өмнө үзэгдэж байгаагүй нүсэр тэсрэлт харуулна хэмээн мэдэгдсэн нь АНУ-тай үүссэн нөхцөл байдлыг хурцатгаж орхисон.
Ерөнхийлөгч Трампын хариу мэдэгдэлд Хойд Солонгосоос АНУ-г оновол бүхэлд нь сөнөөх чадамжтай цөмийн цэнэгт хошуутай пуужингууд хөгжүүлж байгаагаа анхааруулж, дэлхий нийтийг болзошгүй дайны айдаст автуулаад байна. АНУ-ын Тагнуулын төв агентлагийн (CIA) дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос ердөө нэг сарын дараа АНУ-д цөмийн зэвсгээр цохилт өгөх чадамжтай болох төлөвтэй байгааг албан ёсоор мэдээлжээ.
4 comments
amerik golog boljee ..Amerik bol..jijig buurai ornuudiig daramtalj baigaad baylgiig ni bulaaj avdag ,luivarchid…
yaaag unen americ sunuusei
Ингэж тэнэгтэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Жирийн ард иргэдийг улс гүрнээр нь устгаж бахархах нь Хойд Солонгосын ерөнхийлөгчид ямар ашигтай юм. Дэлхийг сүрдүүлж байгаа юм уу.
АМЕРИКАД МЭДРҮҮЛЭХ Л БОЛЖ ДЭЭ. УНТАЖ БАЙГАА ХҮЧТЭНИЙГ ЗӨНӨГ ӨВГӨН ШОРДООД БАЙХАД ЯАЖ ЗҮГЭЭР БАЙХ ЮМ ВЭ?