[starbox]
Хятадын Коммунист нам Си Жиньпиний үзлийг Үндсэн хуульд оруулахыг дэмжиж саналаа өглөө. Ингэснээр түүнийг намыг үндэслэгч Мао Зэдунтэй нэг түвшинд тавьж байгаа юм.
“Си Жиньпиний санаа”-г Үндсэн хуульд оруулах шийдвэрийг намын их хурлын төгсгөлд нэгэн дуугаар шийдвэрлэсэн байна. Таван жилд нэг удаа болдог энэхүү чухал үйл явдлаас гарсан уг шийдвэр нь Ситэй маргалдсан бүх зүйл намын дүрэм журамтай харшилдсанаас ялгаагүй болох аж. Ийнхүү Си 2012 онд намын удирдагч болсноос хойших эрх мэдлийнхээ нөлөөгөө эрс нэмэгдүүлж чадлаа.
Намын их хурал өнгөрсөн долоо хоногт Си даргын гурван цагийн илтгэлээр эхэлсэн юм. Энэ үеэр “Шинэ эрин дэх Хятад хэв маягийн социализмын тухай Си Жиньпиний санаа” нэртэй философио танилцуулж, зааланд байгаа хүмүүс үүнд дургүйцэж байна уу гэж асуухад төлөөлөгчид “үгүй” хэмээн хашхиралдаж байв.
Хятадын өмнөх удирдагчид мөн л намын өөрсдийн үзлийг намын дүрэмд нэвтрүүлж байсан боловч Мао Зэдунээс өөр хэн ч өөрийн философийг “санаа” болгож байгаагүй юм. Сигээс өмнө Үндсэн хуульд Хятадын зөвхөн хоёр удирдагч болох Мао, Дэн Сяопин гэсэн хоёр удирдагчийн л нэр орж байсан ч нас барцгаасан.
Хятадын шинэ найруулга хэлэхэд амаргүй ч оюутнууд, ажилчид Коммунист намын 90 сая гишүүнтэй хамт Хятад загварын социализмын энэ эрин буюу “Си Жиньпиний санаа”-г судлах шаардлагатай болж байна. “Шинэ эрин” гэдэг нь Хятадын шинэ түүхэн дэх гурав дахь тэргүүнийг илтгэх намын нэг арга юм.
Эхний эрин нь иргэний дайнд хоосорсон улс орноо нэгтгэсэн Маогийн цаг үе байсан. Хоёр дахь нь Дэн Сяопиний үеийн хөгжил, хөрөнгөжих үе юм. Харин гурав дахь буюу “шинэ” эрин нь улс орны дотоод сахилга журмыг бататгаж, олон улсын тавцанд илүү хүчирхэг болгох илүү гүн нэгдэл, илүү баяжих замыг илтгэж байгаа аж.
Си Жиньпиний нэрийг намын Үндсэн хуульд бэхжүүлэх нь өрсөлдөгчид эрх баригч намын бүрэн эрхэд эргэлзэж, удирдагчийнхаа эсрэг үг хэлж чадахгүй болж байгаатай адил зүйл юм.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Хятадын Коммунист намын их хуралд намын удирдагчид, мужийн захирагчид, төрийн үйлдвэрийн удирдлагууд гээд 2000 гаруй төлөөлөгч оролцсон. Ингээд аравдугаар сарын 24-ний мягмар гарагт Төв хороо, Төв сахилгын комисс зэрэг томоохон албан тушаалтнуудад нэр дэвшигчдийн сонгуулийн эцсийн үр дүнг зарласан. Харин өөөдөр шинэ Төв хороо улс төрийн товчооны дээд гишүүдээ сонгоно. Хэдийгээр төлөөлөгчид үг хэлэх эрхтэй ч намын дээд удирдлагууд урьдчилсан байдлаар нэр дэвшигчдээ сонгож, сонгуулийг явуулна. Түүнчлэн өнөөдөр улс төрийн товчооны байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгоно. Харин Си л намын удирдлага хэвээр үлдэх аж.
Байнгын хорооны бүрэлдэхүүнийг илүү нарийн сонгоно. Эдгээр гишүүд дотроос Си өөрийнхөө залгамжлагчийг сонгож магадгүй гэж ВВС-гийн Бээжин дэх сурвалжлагч Робин Брант мэдэгджээ.
Си Жиньпин Хятадыг удирдах хугацаанд тус улс нэлээд шинэчлэгдэж, олон улс дахь баяр сууриа бэхжүүлж чадсан хэмээн олон улсын шинжээчид тэмдэглэж байна.
2 comments
Хятадууд барууны улстөрийн системыг хуулбарлахгүй ,хуучин тогтолцоогооо баяжуулан хүчирхэжиж байна.Сигийн гэр бүл Мао бодлогоос хэлмэгдсэн ч Хятадын улстөрийг байгуулсан тогтолцоог хүлээн зөвшөөрч байгаа нь Монголд байхгүй үзэгдэл,тэд овшоор дансаар уралдах трэндээс ангид бололтой,аз жаргалын тухай ойлголт нь улс эх орны хөгжиотйэ нь нягт
бяр