УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Ирэх оны төсвийг Засгийн газар өргөн барьсныг буцаан татсан байгаа. Гэтэл мөнгөний бодлого, төсвийн бодлоготойгоо уялдаж байдаг. 2018 оны төсөвтэй холбоотой асуудлууд тодорхойгүй үед мөнгөний бодлогыг ярих нь хэр оновчтой юм бол. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ буурахгүй байгаа. Санхүүгийн тогтворгүй байдал үүсэх юм биш биз” гэсэн асуудлыг тодруулсан.
Харин энэхүү аятай боломжийг ашиглаж томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж эхлэх цаг нь болсон. Мега хөтөлбөрүүдээ хөдөлгөж байж манай улсын эдийн засагт өсөлт харагдах болно” гэлээ.
Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.