Өнөө өглөө (2017.10.25) болсон Хятадын коммунист намын /ХКН/ 19 дэх Төв хорооны анхдугаар хуралдаанаар Си Жиньпин ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар /ЕНБД/ улиран сонгогдлоо гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
Си Жиньпин, Ли Көчян нар ХКН-ын 19 дэх Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр улиран сонгогдсон бол Ли Жаньшу, Ван Ян, Ван Хуньин, Жао Лөжи болон Хань Жөн гэсэн таван хүн шинээр сонгогдсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ