Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь оллоо хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.
Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханд хүрч 21-ний 16 цагийн үед оргилд нь гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан юм. Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй байв. Эрлийн багийнхан дөрөв хоногийн турш шуурхай ажилласны дүнд сүүлчийн цогцсыг өнөөдөр оллоо. Сураггүй болоод байсан уулчдыг амьд олдож магадгүй хэмээн хүлээж байсан олон нийтийн горьдлого ийнхүү тасрав.
Монгол орны баруун бүс дэх Завхан аймгийн төвөөс зүүнш 100 км-ийн зайд орших Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 өндөр өргөгдсөн бөгөөд 3752 м-ээс дээш мөнх цастай, авирахад ихээхэн техник шаарддаг бэрх оргилуудын нэг юм.
Б.Зандаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
8 comments
тахилагатай уул руу эр эмээ ялгахгүй гараад амиа ч алдаж, ажил удаж мөнгө үрж байх юм даа
Chinii mongiig uree yu chamd bol hunii hairan ami chuhal bish mongo chuhaluu yaadag har mal we…gun emegnel ilerhiilie
Uurt ni iim zovlon tohioldvol hairan mungu geed zogsoj bh yum bhdaa.novsh chini.
Үнэхээр харамсалтай хэрэг байна.Хайран сайхан 17 амь. Гэхдээ нутгийн бид Богд-Очирваань уулаа тахихдаа ижийгээ, эхнэрээ, охиноо гээд бүх хайртай эмэгтэйчүүдээ наана нь үлдээгээд явдагшдээ. Шүтээн уулын маань оройд эмэгтэй хүн гардаг гэж төсөөгүй явсан юмсан. Энэ бүхэнд нутаг ус, уул хайрхан маань буруугүй гэдгийг л мэдэж байна. Дэндүү их бассан юм шиг л санагдлаа.
Сэтгэл зовж харуусаж л сууна. Уул нь өглөөд гэрээсээ гарахдаа 4 уул лувсан хаадууд минь Очирваань хайрхан минь гэж сүү юмуу цайныхаа дээжийг өргөдөг юм сан. Ум сайн амгалан болох болтугай.
Сэтгэл зовж харуусаж л сууна. Уул нь өглөөд гэрээсээ гарахдаа 4 уул лувсан хаадууд минь Очирваань хайрхан минь гэж сүү юмуу цайныхаа дээжийг өргөдөг юм сан. Ум сайн амгалан болох болтугай.
Гүн эмгэнэл илэрхийлье.
Хөөрхийс дөө. хайран сайхан 17 амь. үнэхээр их харамсаж байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бурхны хутгийг олж төрөх болтугай. Ум сайн амгалан болтугай