Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд хийж байсан эрлийн ажиллагааг зогсоолоо. Өнөө өглөө эрлийн ажиллагаа 07:30 цагт эхэлж, 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж буй Шуурхай штабаас мэдээлэв.
Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчны цогцсыг олж дуусав. Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, Шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэлээ.