НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын 28 дугаар сугалааны тохирлоор өнөөдөр 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо. Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан байна.

НӨАТ-ын урамшуулал олгох, сугалаа явуулах талаар тусгасан шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан буюу 500 сая төгрөгийн эзэн тодроогүй байв. Өмнөх сарын тохирлоор 100 сая төгрөгийн эзэн тодорч, 27 настай Х.Батдулам гэх бүсгүй батламж гардан авч байсан.

Өчигдөр явагдсан тохирлоор 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн дөрөв, 500 мянган төгрөгийн 122, 100 мянган төгрөгийн 1184, 20 мянган төгрөгийн 117458, нийт 13056 азтан тодорлоо. Сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн дөрөв, 20 сая төгрөгийн тав, 4 сая төгрөгийн 93 азтан тодорсон.

Албаныхан 500 сая төгрөгийн азтанд одоогоор нийтэд зарлах боломжгүй. Эхний ээлжинд баримтыг баталгаажуулж, дараа нь иргэнээс зөвшөөрөл авч зарлах эсэхийг шийдэх юм байна. Хэрэглэгчид азтан болсон эсэхээ ebarimt.mn цахим сайт болон ebarimt аппликешн ашиглан шалгах боломжтой. Мөн баримт нь есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалтынх байх шаардлагатай. Энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой аж.

By updown

17 thoughts on “НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн азтанг нийтэд зарлах боломжгүй”
  1. Hotlogch hiij bgaa zaluu shoy hotolj bgaa um shig baidalt bh um aa helj baigaa ug uildliig ni guiced oilgohgui bna buh nasnii yamar ch baidalt humuus sugalaagaa tohiruulah gej bgaag anhaarbal sain bnaa

  2. zaabal neg sariin barimta jisheen 9sariin 1hees 9sariin 30 nii hoorondoh barimtaa tohirol ybagdahiin urd udurn burtguuleh ystoi yumbee……ihenh humuus barimt abanguuta burtguuldeg bzdee ingej hugatsaa zaaj bolohgui bhaa end no bnuu ugui yu

  3. бүртгүүлээд л байх юм, нэг хожиж үзэх юмсан. зарим хүмүүс хэлэхдээ, цаагуураа өөрсдөө танил тал, ах дүүсдээ тааруулдаг гэх юм. үнэн болуу.

  4. 2 жил бүртэглээ 20 төгрөг ч хожсонгүй. Бас 2016 оны урамшуулал 400,000 төгрөг ч орж ирээгүй.

  5. ….2222 gsn dugaar garah magadlal terbumd 1 bdgiig zahiin math zaadag bagsh heleed ogno doo hojson huniig shalga bs ter hotlogch n ygd bombogoo haruulahgui zarlaad baiwaa daldiig hardag ymuu????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

  6. Ингэж их тоогоор урамшуулал өгөх нь хэр оновчтой юм болоо.3 сая иргэн ингэж авч чадах уу? Харин 150-200 сая байвал ямар вэ? Ж нь: Энэ 500 саяыг 2 хувааж дараа сард 1-2-т нь хүртээж байх нь зүйтэй байна.

  7. Tiimee niited zarlaj bolohgui uchir n ayulgui baidal mash ersdeltei. Gadaadad ch mash ih top sugalaa hojison humuus neree nuutsaldag.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн