Алдарт “Титаник” хөлөг онгоцонд зорчиж явсан нэгэн хүний захидал 126 мянган фунт стерлингийн үнэд хүрчээ. “Henry Aldridge & Son” дуудлага худалдааны ордны ордноос зохион байгуулсан уг худалдаагаар Америкийн бизнесмэн Оскар Холверсоны 1912 оны дөрөвдүгээр сарын 13-нд буюу “Титаник”-ийг мөсөн уултай мөргөлдөхийн өмнөхөн бичсэн захидлыг олонд танилцуулжээ.
Энэ бол “Титаник”-аас олдсон хамгийн алдартаай ганц захидал. Холверсон хөлөг онгоцонд эхнэр Мэритэйгээ сууж явсан бөгөөд ээждээ захидал бичжээ. Захидалд хөлөг онгоцонд төрсөн сэтгэгдэл болоод алдарт баян эр Жон Жейкоб Астортой уулзсанаа өгүүлсэн байна. Онгоцны ослоос Астор, Холверсоны аль нь ч амьд гарч чадаагүй билээ.
Эх сурвалж: РИА Новости