Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртсөн 17 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тэд бямба гаригаас (2017.10.21) хойш сураггүй байгаа юм. Завхан аймгийн Отгон суманд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.
Мөн эрэн хайх, авран туслах ажиллагаанд Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байгаа гэж ОБЕГ-аас мэдээлж байна.
Шуурхай бүлэг хамгийн сүүлд эрлийн баг бүрэлдэхүүн шөнө болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өглөө эрт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх гэж байгаа. Даваа гаригийн үүрээр 05.00 цагийн орчимд эрлийн ажлыг эхлүүлнэ гэсэн мэдээллийг өгсөн байна.
Өчигдөр орой сураггүй болсон аялагчид уулнаас гэрлээр дохио өгсөн гэх мэдээллийг ОБEГ үгүйсгэжээ. няцаав. Монголын Уулчдын Үндэсний холбоо ОБEГ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд аялагчдын ар гэрийнхэн, найз нөхөд нь урд шөнө Завхан аймаг руу хөдөлжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд 09.00 цагт шуурхай хурал зарлажээ.
Төрийн тахилгат Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршдог. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. БОАЖ-ын сайдын тушаалаар 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ.
1 comment
аялагчид гэх үү