Европын таван компанийн консорциумын нэгдэл болох Британийн “Neva Aerospace” Парист нисгэгчгүй онгоц, агаарын робот аппаратаа танилцууллаа. Тэдний энэхүү концептаас инженерүүд “нисдэг машин”-ыг хэрхэн зохион бүтээж байгааг харж болно.
Загвар одоохондоо зөвхөн цаасан дээр буусан байгаа ч зорчигч тээврийн коптер “Air Quad One” нэр аваад байна. Түүний техникийн төлөвлөгдсөн үзүүлэлт нь хангалттай хэмжээгээр бодитой харагдаж буй.
Нэг суудалтай Neva онгоц дөрвөн цахилгаан турво сэнс хэрэглэх бөгөөд энэхүү сэнсийг өөр төхөөрөмжүүдэд туршсан байгаа. Аппаратын жин 450 кг байна. Түүний 150 нь цэнэглэх зайнуудад, 100 кг нь нисгэгчид болон нэмэлт ачаанд зориулагдаж байгаа аж.
Зорчигч тээврийн квадрокоптер агаарт 30 минут байх хугацаандаа 40 км-ын замыг цагийн 80 км-ын хурдаар туулах юм. Тэр нь их хотын нэг хсгээс нөгөөд нь хүрэхэд л хангалтай. Аппарат нь тээш эгц хөөрөх бөгөөд түүнийг ердийн цахилгаан залгуураас цэнэглэж болох аж.
Neva нь AirQuadOne-г зайг тэжээх жижиг төхөөрөмжөөр тоноглох боломжтой гэв. Тэр нь эргээд нислэгийн зайг уртасгана. Энэ тээврийн хэрэгсэл гарч ирвэл түүнийг хөнгөн онгоцны гэх ангилалд оруулах ажээ. AirQuadOne загвар нь “нисдэг машинуудыг бүтээх мажлынх нь зөвхөн нэг хэсэг болж байна. Өөөр олон нэртэй компаниуд энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм.
Бэлтгэсэн М.ЭРДЭС
1 comment
Идэвхгүй үйлдэх хэвийг Монгол хэлэнд хэрэглдэггүй. Представляется буюу Орос хэлээр танилцуулагдах гэдэг хэллэгийг шууд хэрэглэх нь буруу юм. Зүгээр л танилцууллаа гэхэд ойлгомжтой юм