Глюкоза нь хорт хавдрын өсөлтийг хурдтай өдөөдөг гэж Бельгийн Левений католикийн их сургуулийн эрдэмтэд тогтоолоо. Ийнхүү сахар нь хорт хавдрын түрэмгийлэлийн нэг гол шалтгаанд тооцогдох болов. Энэ тухай өгүүлсэн судлаачдын бүтээл Nature Commication сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Хорт хавдрын эсүүд нь нүүрс усны ихээхэн хэмжээг хэрэглэдэг гэдгээр онцлогтой. Ердийн сэд гликоза гэх глюкозын эсэлдэх үйл ажиллагаа удаан үргэлжилж пируватыг үүсгэдэг. Харин хорт хавдрын эд эсэд гликоз нь 200 дахин хурдтай бөгөөд пируватын оронд нь сүүний хүчил үүсдэг байна. Сахарын эсэлтийн идэвхи нь гажигтай эсийг үржүүлэх, метастаз гаргах асар их эрчим хүчийг гаргадаг аж. Ийм үзэгдэл мөн дрожжид илэрсэн ба түүнийг Варбургийн эффект гэж нэрлэдэг байна.
Фото: Валерий Мельников / «Коммерсантъ»
Туршилтын явцад их хэмжээгээр глюкоз авах чадвартай мутантын гэх дрожжийг ашигласан байв. Олон организмд эсийн хуваагдлыг зохицуулах үүрэгтэй Ras бүлийн генийн үйл ажиллагааг тэд бас судалжээ. ДНК-ийн эдгээр хэсгүүдэд мутаци явагдах нь эсийн хяналтгүй өсөлтийг өдөөсөн генийн идэвхийг нэмэгдүүлдэг аж. Их хэмжээгээр сахар хэрэглэх нь Ras генийг жагсаалаас гарган дрожжийг хурдтайгаар үржихэхэд хүргэдэг гэнэ. Хорт хавдрын эс нүүрс ус хэрэглэн томорч, сахарын хэрэглээг улам ихээр шаарддаг байна.
Эх сурвалж: Nature Commication