Ц.Баярцогтыг Улсын хилээр гарахыг хориглов

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүсэн байна.

Шүүх хурлын үеэр Улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж аваагүй байна. Мөн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг ирэх сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Шүүхээс товлосон хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо.

Мөн түүнийг батлан даалтад гаргаж Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэрийг гаргажээ

Эх сурвалж: “Өглөөний сонин”

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн