Хорватын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны залуучуудын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн лхагва гарагт эхэлж манай хоёр жүдоч хүрэл медалийн эзэд болжээ.
Энэ удаагийн ДЗАШТ-д 83 улсын 590 жүдоч хүч, ур чадвараа сорихоор ирсэн бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 44 кг, 48 кг, эрчүүдийн 55 кг, 60 кг жингийн барилдаан тус тус болж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас гурван бөх дэвжээнд гарч хоёр нь медаль хүртэв.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд, 60кг-д Ж.Амарболд нар тус тус ДЗАШТ-ий хүрэл медалийн эзэд болж эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон Б.Хорлоо хоёрдугаар тойрогт Словений бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.