Өрнө, дорнын сонгодог урлагийг холбосон ‘Намрын аялгуу’-г тоглолт өнөөдөр (2017.10.18) Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод тус театрийн уран бүтээлчдээс гадна ОХУ-ын ‘Большой театр’-ын гоцлол хөгжимчин Игорь Кекочо урилгаар оролцож Германы алдарт хөгжмийн зохиолч Г.Ф.Телеманы нарийн бүрээ хөгжимд зориулсан концертыг сонирхуулах аж. Харин “Намрын аялгуу”-г энэхүү уралдааны ‘Шилдэг цөөхүүл болон гоцлол хөгжмийн уралдаан’-ы ялагчид эгшиглүүлэх юм байна.