Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн (2017.10.18) Ц.Баярцогтод холбогдох улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл хойшилов. Шүүх Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч ийн шийдвэрлэсэн байна. Мөн түүнийг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ.