Крымыг Краснодартай холбох гүүрний аркийг тулах тулгуур баганыг таван цагийн турш ажиллаж босголоо. Аркийг газарт угсарч, усан онгоцны тусгай платформд байрлуулан тулгуур босгох газруудад авчирсан аж. Нийт 5.5 мянган тоннын жинтэй аркийг 12 домкратын тусламжтайгаар өргөн байрлуулж, одоо бэхлэх ажлыг эхлүүлжээ.
Гүүрийг угсарч дуустал Керчь-Еникальскийн сувгийн усан замын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Наймдугаар сарын 29-нд барилгачид мөн төмөр замын аркийг усан замын хөдөлгөөний суурин дээр 35 метрийн өндөрт бэхэлжээ.
Крымын хойгийг Краснодарын хязгаартай холбох энэ гүүрийн урт нь 19 км. Оросдоо хамгийн урт гүүр болох юм. Гүүрний автын хөдөлгөөнийг 2018 онд, төмөр замын хөдөлгөөнийг 2019 онд нээх аж.
Эх сурвалж: РИА