Японы Сагамихара хотын Гэрэл зургийг дэмжих сангаас (Sagamihara Photography Awards) жил бүр зохион байгуулдаг Азийн шилдэг гэрэл зургийн 2017 оны шагналыг “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Давааням хүртлээ. Шагнал гардуулах ажиллагаа өнгөрсөн бямба гаригт (2017.10.14) Токио хотноо болж өнгөрлөө.
Азийн залуу шилдэг зурагчин Д.Давааням өөрийн цахим хуудастаа “Монгол Япон хоёр орон олон талаар хамтарч ажилладаг бас тусалдаг. Үүнд гэрэл зураг багтаж байгаад баяртай байна. Хамгийн эхлээд TetsuroShimizu таньд маш их баярлалаа. Энэ хүн байгаагүй бол хэн ч намайг мэдэхгүй энэ хүмүүстэй холбож Монголын гэрэл зурагчдыг танилцуулсан учраас энэ хүний гавьяа их. Дараа нь миний багшилдаг сургуулийн хамт олондоо баярлалаа СУИС-Радио телевиз медиа урлагийн сургуулийн хамт олонд удирдлага Odsuren Dagmid бусад багш нартаа баярлалаа миний “Төгсгөлгүй эхлэл” номыг ивээн тэтгэж бүх хэвлэх зардлыг гаргасан. Мөн Гамма агентлагийн хамт олон Tsatsralt Sereeter ахдаа баярлалаа. Энэхүү номд редактор болон орчуулга, эх бэлтгэл бүх зүйлд тусалж дэмжсэн бүх хүн та бүгдийн хүч хөдөлмөр шингэсэн юм шүү. Дараа нь энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулсан Сагамихара хотын хамт олонд баярлалаа. Дараа нь миний номын нэр “Төгсгөлгүй Эхлэл” би залуу хүн сурах зүйл маш их байна төгсгөл гэж байхгүй үргэлж эхэлж байх болно цаашдаа хичээнээ олон бодсон хийхийг хүссэн санаа байна та бүхэн маш их урам зориг өгсөнд баяртай байна” хэмээн бичжээ.
“Sagamihara Photography Awards” арга хэмжээг зохион байгуулагч