Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олныг цочирдуулаад байгаа мэдээллийн мөрөөр олон байгууллага, хүмүүс арга хэмжээ авч эхэлж байна. Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний өдөр олон нийтийн сүлжээгээр тарснаар хүүхдийн болон хуулийн байгууллагууд охины нөхцөл байдал, эрүүл мэндэд анхаарч эхэлсэн юм. Одоогоор охины нөхцөл байдал ямар байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өглөө.
Охиныг “Хүүхдийн тусламжийн 108” төв хамгаалалтад авсан байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Үзлэгтэй холбоотой эмч нарын дүгнэлт хараахан гараагүй байгаа. Энэ хэрэг дээр хуулийн дагуу хорооны Засаг дарга, эмч, цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг ажиллаж байна. Харин охины ээж өнгөрсөн 7 дугаар сараас хойш сураггүй байгаа аж. Түүний ар гэрийнхэн нь самранд явсан гэж байгаа сүүлийн хоёр сарын хугацаанд ямар нэгэн сураг дуулдаагүй учир цагдаагийнхан эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг мэдээллээ. Харин хойд эцэг гэх хүчирхийлэгч этгээдийг баривчлан саатуулжээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
2 comments
Тэр бяцхан охинд тусламжмйн гараа сунгасан буян болсон залууд талархаад барашгүй
Тэр эх нь жинхэнэ пизда юмдаа.хойд эцэг гээд байгаа тэр новшийг алах юмсан новш гэж.