Хэдхэн жилийн өмнө нисдэг машин зөвхөн уран зөгнөлт кинонд гардаг байсан. Тэгвэл энэхүү машин бодит амьдрал дээр биелэлээ олж ирэх оны сүүлчээр худалдаанд гархаар болжээ. Тодруулбал, Данийн “PAL-V” хэмээх компани нисдэг машинаа 399.000 ам.доллараар захиалагчдад борлуулах аж. Үйлдвэрлэгчид машиндаа “Либерти” гэсэн нэр оноосон байна.

“Либерти” нь газар, агаар ангиллын хоёр хөдөлгүүртэй бөгөөд 635 кг орчим жинтэй гэнэ. Мөн 100 литр шатахууны багтаамжтай аж. Шатахуун дангаараа 72 кг орчим жинг эзлэх юм байна.  Энэхүү машинд хоёр хүн зорчих боломжтой гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн