Пентагон даяарчлалын агшин зуурын шуурхай цохилтын цогцолбор бүтээх ажлыг эхлүүлсэн хэмээн Агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн цогцолборын талаар хийсэн Орос-Хятадын хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Оросын БХЯ-ны төлөөлөгч Александр Емельянов мэдэгджээ.
Эдгээр цогцолборуудад стратегийн цөмийн хүчинд тавигддаг шаардлага зорилтыг өгсөн бөгөөд Орос ба, Хятадын стратегийн цөмийн хүчинд агшин зуурын сүйрлийн цохилт өгөх чадвартай. Пентагоны энэ үйлдэл нь дэлхийд тогтсон хүчний харьцааг эвдлэхэд чиглэгдсэн гэж тэр хэлсэн байв.
Даяарчлалын агшин зуурын цохилтын цогцолбор нь (PGS—Prompt Global Strike) цөмийн биш өндөр тусгалын шуурхай цохилтын зэвсэг бөгөөд шийдвэр гаргаснаас хойш 60 минутын дараа дэлхийн ямар ч цэгт цохилт өгч чадах аж. PGS системд нь стратегийн баллистик пуужингийн цөмийн биш цэнэг, гипер дууны хурдтай далавчит пуужин, ирээдүйд дэлхийн тойрог замаас нарийн тусгалаар чиглүүлэгдсэн металл жаднууд орж байгаа аж.
1 comment
Tovch daraal delhii duusaa haahaha neg darlaa nogooduul ni buged darlaa buged uhlee