Улсын хэмжээнд малчдын өвс тэжээлийн бэлтгэл ажил 57,9 хувьтай байна. Малчидаас авсан мэдээллээр 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс бэлтгэжээ. Мөн Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт өвлийн бэлтгэл 50.0-иас дээш хувьтай байгаа аж.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж байгаа юм.