Их Британи 2030 он гэхэд 400 тэрбум фунт стерлингийн алдагдалд орно
2017-10-13 14:52

Голландын банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Rabobank”-ны судалгаагааар Их Британи улс Европын холбооноос худалдааны хэлэлцээргүйгээр гарснаар 2030 он гэхэд 400 тэрбум фунт стерлингийн алдагдалд орно гэж гарчээ.
Тус компанийн ахлах эдийн засагч уг судалгаандаа үйлдвэрлэлд оруулж буй инноваци, өрсөлдөөн, Британийн хүний капиталын дүн шинжилгээ, Европын эдийн засаг зэргийг тулгуурласан гэж мэдэгджээ. Түүнчлэн Их Британи улс Европын холбоотой хэлэлцээр хийж чадсан ч богино хугацааны хямрал амсах гэнэ.
Эх сурвалж: The Independent