Шведийн сэтгүүлч Ким Валлийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Данийн иргэн Петер Мадсен мөрдөн байцаагчтай уулзахаас татгалзжээ. Цагдаагийн газрын төлөөлөгч Моллер Йенсений хэлснээр Мадсен өдгөө хууль сахиулагчтай харьцахгүй юм байна.
Энэхүү шийдвэрийг тэрбээр өмгөөлөгчийнхөө заавраар гаргасан аж. Петер Мадсен, Ким Валль нар наймдугаар сарын 10-нд шумбагч онгоцоор аялсны дараа онгоц Копенгагений ойролцоо осолдож, зохион бүтээгч эр л үлджээ. Гэвч үүнээс 11 хоногийн дараа сэтгүүлчийн цогцос мөчилсөн байдалтайгаар олдсон юм.
Эх сурвалж: Associated Press