Саудын Арабын баруун өмнөд хэсгийн Жизан тойрогт Йемений газар нутгаас “Qaher-2” баллистик пуужин хөөргөсөн тухай Ираны “Press TV” суваг мэдээллээ. Эр-Рияд энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Одоогоор хэчнээн хүн өртсөн, ямар хохирол амссан тухай мэдээлэл ч алга байгаа аж.
Дашрамд дурдахад өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл Йемений нутаг дэвсгэрээс лалын шашинтнуудын мөргөлийн гол газар болох Меккагаас ургш 70 км-ийн зайд пуужин хаясан билээ. Тухайн үед эвслийнхэн пуужин хаясан бурууг шийтүүдийн босогч хуситуудад тохсон юм.
Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн 10 улс 2015 оны гуравдугаар сарын 26-нд Йемений босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаагаа зарласан. Тэдний гол зорилго нь 2014 оны есдүгээр сараас Санаг хяналтдаа авсан хуситуудаас “хууль ёсны Засгийн газрыг хамгаалах” байлаа. Йеменд явуулсан цэргийн ажиллагааны үеэр энгийн номхон 10 мянган хүн амиа алдсан билээ.
https://www.youtube.com/watch?v=sziowm2QvUw