АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана Трамп “ABC” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Би Америкийн тэргүүн хатагтай” хэмээжээ. Эдүгээ 68 настай Иванагийн хэлсэнээр Мелания Трампад жөтөөрхөхийг хүсдэггүй, би анхны эхнэр нь учираас тэргүүн хатагтай гэсэн тайлбар өгсөн байна. Түүний энэ мэдэгдлийн хариуд Меланья олон нийтийн анхаарлыг өөртөө татах гэсэн оролдлого гэж үзжээ.
Ивана Цагаан ордон руу долоо хоногт 2-3 удаа залгадаг гэнэ. Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс өмнө нь түүнд БНЧУ-д суух АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох санал тавихад тэрбээр татгалзсан байна. Учир нь Америкийг орхих хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Өнөөдөр тус улсын цор ганц тэргүүн хатагтай бол Мелания Трамп гэж бусад хүмүүс үзэж Иванад шүүмжлэлтэй хандсан байна.