Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Багш нар цол нэмэв – updown.mn

Багш нар цол нэмэв

Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны ахлагч бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, хошууч Ж.Алтанхуягт хугацааны дэд хурандаа, тус сургуулийн багш, ахлах дэслэгч Ю.Ганзоригт хугацааны ахмад цол олгосныг өнөөдөр (2017.10.10) ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал гардууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад олон анги, салбар шинээр байгуулагдаж, шинэ боловсон хүчнээр хангагдаж байна. Онцгой байдлын албанд ажилд орох сонирхолтой залуус ч нэмэгдэж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд 300 гаруй залуус Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуульд элсэн суралцаж, ажлын байраар хангагдаад байна. Цаашид ч бие бүрэлдэхүүний тоо нэмэгдэнэ. Онцгой байдлын албаны хойч үе, боловсон хүчнийг бэлтгэх, алба хаагчдыг сургаж дадлагажуулахад хувь нэмрээ оруулж яваа багш нартаа амжилт хүсье” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн