ОХУ-ын Тувагийн БНУ-ын Енисей мөрний эрэг Ала-Тей хэмээх газарт судлаачид 2015 онд малтлага хийж, Хүннүгийн үеийн томоохон булшыг илрүүлсэн байна. Нууц байсан энэ олдворын мэдээллийг саяхан орон нутгийн хэвлэлд өгсөн аж.
Енисей мөрний эрэгт Скифийн үеэс эхлээд Дундад зууны үе (НТӨ 2-р зуунааас 12-13 зуун хүртэл) хүртлэх олдворууд нэгэн дор байсны нэг нь хүннүгийн үед хамаарах эмэгтэйн булш байжээ. Малтлагын үед нүүрсээр урлаж, үнэт чулуу, амьтдын дүрсээр чимсэн бүсний арал, гоёлын бусад эд зүйлс олдсон байна. Мөн Хятадын баруун Хан улсын хийцтэй толь байсныг илрүүлжээ.
Археологичид өнөөг хүртэл олон нийтэд зарлахаас зайлсхийж байсан нь тонуулчдад ховор эд зүйлсийг алдахаас болгоомжилсных гэнэ.
Малтлагыг удирдсан Санкт Петрбургийн Оросын Шинжлэх Ухааны Академийн Соёлын өвийн хүрээлэнгийн судлаач, доктор Килуновскаягийн хэлснээр булшны газар нь хүн хүрэхэд хэцүү, зөвхөн зуны улиралд ажиллах боломжтой тул ирэх зун үргэлжлүүлэх аж. Тэрээр энэ булшийг урьд нь илэрч байгаагүй “хамгийн баялаг бүсний тоноглолын олдвор” гэж тодорхойлсон байна.
1 comment
Энэ монгол хэлээ мэдэхгүй сэтгүүлч орчуулагч нар ч мөн ч тамлах юмаа.”Нууцлагдаж байсан” гэнэ. Хэ хэ хэ. Хүн л нууцалсан байгаа шүү дээ. Нууцалсан гэвэл болоо биз. Нууцлагдаж гэхээр ямар хачин үг вэ? Тэр зүйл өөрөө нуугдаад байсан мэт? Монгол хэлээ урьдаар сурмаар байх юм.