Энэ сарын 14-нд Монголын Хөрөнгийн бирж дээр Засгийн газрын хоёр ч бондын анхдагч зах зээлийн арилжаа болно. Засгийн газраас 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 17.275 хувийн хүүтэй богино хугацааны бондыг олон нийтэд санал болгож байгаа юм.
Мөн 104 долоо хоног буюу 2 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаан дээр иргэдийн захиалгыг авч эхэлжээ. Монголын хөрөнгийн бирж тус арилжааны саналыг мягмар гараг хүртэл авах бөгөөд арилжааг мөн өдрийн 11 цагт хаах юм байна.