АН-ын бүлэг завсарлага авлаа

2017-10-06 12:131min2
huraldaan

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2017.10.06) хуралдах байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшиллоо. Хурлаар Төрөөс мөнгөний  бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг түр завсарлага авчээ.

Тус бүлэг мөнгөний бодлогыг Төсвийн хуультайгаа нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс 2018 оны төсвийн хууль УИХ-д өргөн мэдүүлсний дараа Мөнгөний бодлогоо хэлэлцэх саналтай байна гэсэн тайлбарыг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат өгөв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтэй байна гэсэн горимын саналыг дэмжсэн байна.

2 сэтгэгдэлтэй

  • toriin 3 ondor yariltsah zavsarlaga

    2017-10-06 13:40 at 13:40

    Shine eronhii said,eronhiilogch 2-toigoo heleltseh hugatsaa avch baigaa gej niigemiin zugees harj baina.

    Хариулах

  • toriin 3 ondor

    2017-10-06 13:40 at 13:40

    Shine eronhii said,eronhiilogch 2-toigoo heleltseh hugatsaa avch baigaa gej niigemiin zugees harj baina.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй