Хаврын урь орсон хэдий ч нийт нутгийн 50 гаруй хувьд цасны зузаан 10-53 см хүртэл хатуурсан, 13 аймгийн 54 сум зудын байдалтай, 16 аймгийн 47 сум зудархуу байдалтай байгаа гэнэ. Энэ онд улсын хэмжээнд 26.2 сая мал төллөнө. Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу 257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна.
Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс ХХААХҮЯ малчид ард иргэдэд хандан мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг цаг алдалгүй авч ашиглаж байхыг зөвлөж байна.