-Францын мэдээллийн Agence France Press агентлагийн гаргасан Монгол Улсын шинэ Ерөнхий сайдын тухай нийтлэлийг хүргэж байна-
Авлигын дуулианд холбогдсон засгийн газраа огцруулсны дараа Монгол Улс шинэ Ерөнхий сайдаа лхагва гарагт томиллоо. Өмнөх Засгийн газрын сайд байсан, “мужик” хэв маягийг нүүр царайгаа болгодог, Путин маягийн цээж нүцгэн, ангийн буутай зураг нь тарж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг эрх баригч Монгол Ардын Нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ.
Томилогдсоныхоо дараа Хүрэлсүх үг хэлэхдээ “ард түмний амьдралыг сайжруулж, сахилга бат, хууль дүрмийг чангатгаж, авлигатай тэмцэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно” гэсэн юм. “Миний засгийн газар шударга ёсыг дахин тогтооно” гээд “надаар болон миний сайд нараар хууль бус үйлдэл хийлгэх гэж бүү оролд” гэж тэр бас хэлжээ.
Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь танхимынхаа сайд нартай холбоотой найман компанид 800 тэрбумын концессийн гэрээ байгуулах эрх өгснөөс болж өнгөрсөн есдүгээр сард огцорсон юм. 49 настай У.Хүрэлсүх зэвсэгт хүчнээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд сүүлд 2000 онд МАН-аас парламентийн гишүүн болсон.
Түүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай адил маягаар авхуулсан фото зураг хэд хэд байдгаас гадна 2012 онд парламентийн нэгэн гишүүнийг цохиж унагаж буйг харуулсан бичлэг нь тарж, түүнийг “нударга” хочтой болгосон байна.
https://www.youtube.com/watch?v=AQPT10ECQEY
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Монгол улсын эдийн засаг сайн үзүүлэлттэй байж, 2017 оны эхний хагаст Хятадын зах зээлийн нүүрсний эрэлт нэмэгдсэний улмаас өсөлт ажиглагдаж эхэлсэн юм.
Гэсэн хэдий ч 1992 онд Коммунист засаглалаа халж, анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан Төв Азийн залуу ардчилсан оронд улс төрийн тогтворгүй байдал байнгын асуудал болдог.
Ардчилсан хувьсгалаас хойш Монголд 15 засгийн газар байгуулагдаж байсны дундаж ажилласан хугацаа нь 1.5 жил байв. 2016 оны сонгуулиар парламентийн 76 суудлын 65-ыг нь авсан МАН өнгөрсөн долдугаар сард ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн юм. МАН-ын удирдлагуудын оролцсон гэх $25 саяын (60 тэрбумын) албан тушаалын наймааны хэргийн хариуцлагаас зугтсан нь тус намыг ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн гэж үздэг.
Эх сурвалж: Agence France Press
http://www.ikon.mn/n/14da
8 comments
Нялуунаас шулуун нь дээр сайхан илуу дутуу зангуй гундуйгуй эр хун шиг эр хун хумуусийн зураг байна.путин бол дэлхийд хулээн зовшоорогдсон улс торч.хурэлсух эгэл ардын яг одоо хусэн хулээж байгаа удирдагч.улс ардынхаа толоо амлалтаа биелуулээрэй.ард тумэн чинь одор бур харж байгаа шуу.дэмжиж байгаа шуу.энэ итгэлийг битгий алдаарай
Ерөнхийлөгч ерөний сайд 2 нь зодооч л хүмүүс боллоо доо, эх орондоо их юм хийгээсэй
nyluun zangaas shuluunn deere amjilt husey
Iim medeelel franced odoogoor garaagui l bna daaa. Yag yamar sonin setguul deer garsaniig n bichij boldoggui yum uuu?
Дэмжнэ сайн залуу шүү
ene sda g zailuulaachee! mahan tolgoitoi erguu garuudaar uls oronoo udirduulaad haa hureh ve? Hen negniig duuraisan hachin garuudiig shutehee bolih heregtei
Mng n urd hurshun uzel ali deer ueiinh , odoo ooroor nharitsah heregtei. Munhiin caahalt ailuud met.
Эх орон, ард түмнээ гэсэн халуун сэтгэлтэй, шударга, зөв ажиллавал бүх зүйл сайн сайхан болно доо. Монгол маань зөв зам руугаа эргэх цаг болсон бхаа. Баялагаа л зөв хувиарлачихвал бид амархан өндийн босох болно.