Цагдаа руу салаавч өгснөөр сошиал од болоод буй Ц.Баярцогт Монголын нэг гол,бүтэн уулын ойг 2012-2015 оны хооронд сүйтгэсэн. Энэ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын “Хуст нарийний ам”хэмээх нэртэй газар билээ Хусан ой,уулаараа шинэстэй, гол урссан даан ч үзэсгэлэнт хангай байлаа.
Ц.Баярцогт энэ ойг голтой юутай нь бульдозероор түрэн алт олборлосноос устаж үгүй болсон. Одоо бол хусан ой нь зурган дээр л үлдсэн билээ.
Ц.Баярцогтын уурхай руу шатахуун ачиж явсан том оврын тэрэг 2015 онд Уртын даваанд онхолдсны улмаас энэ сайхан байгальд 20 тн сольярк асгарч ,орчныг хордуулсан. Бүрэн бус техник ашигласнаас 3 хүн гэмтэж, байгаль бохирдуулсан хэргээр Эрүү үүсгэсэн ч бас хэрэгсэхгүй болгосон. Шүүх талаас тэднийг БЗД-ийн ерөнхий шүүгч Алдар хамгаалдаг.
Уул уурхайгаас асар их мөнгөжсөн тэрээр бүхнийг мөнгөөр шийддэг. Ялбагийн гол хариуцсан байгаль хамгаалагчийн гэрээс ердөө 600-800 м-т ой, гол сүйтгэн олборлолт явуулж байхад байгаль хамгаалагчид нь хааяа нэг лацдахаас өөрийг хийхгүй байсаар 3 жилийн турш ухуулж дуусгасан.
Ц.Баярцогтын хувийн дансны мэдээллийг цагдаагийнхан шалгахад байгаль орчны 2 байцаагчийн данс руу удаа дараалан мөнгө шилжүүлсэн байдаг ч “Ц.Баярцогтын уурхайд үхэр зарсан” гэж мэдүүлсээр мөн л хэргээс мултарсан.
Энэ хэргийн талаар би тухайн цаг үед нь сурвалжилж байсан ч олон нийт УИХ-ын гишүүн С.Баярцогттой л андуурдаг байлаа. Харин одоо дэлгэх цаг өөрөө ирдэг юм байна. Архиваа ухаж ухаж баримтуудаа ч оллоо.
Одоо ч энэ хэргийн балаг дуусаагүй байгаль орчинд учруулсан хэргийн шүүх хурал удахгүй болно. Тэр үед үүнээс ч ноцтой баримтууд дэлгэгднэ. Юун салаавч!!!!!!
Сэтгүүлч Б.Отгон
2 comments
ашгүй дээ, Олон мэдээлэл ил болоосой, яачихсан хүмүүс ийм байдаг байна да
zohih shiitgel ene teriig ni uguuche