BBC агентлаг есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт (2017.09.24-30) дэлхийн өнцөг булан бүрт болж өрнөсөн хамгийн сонирхолтой үйл явдалуудыг гэрэл зургийн хальсандаа буулгасныг хүргэе.
Мьянмарт болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачууд Бангладеш руу дүрвэж байна
Мария хар салхинд эвдэрсэн дугуйн зам. Пуэртэ-Рикогоор дайран өнгөрсөн энэхүү байгалийн гамшиг 33 хүний амийг авч оджээ
Англид хөлбөмбөгийн тэмцээн эхлэхээс өмнө хөгжөөн дэмжигчид нь стадионоо тойрон алхдаг.
Нью-Йорк хотын жил бүр болдог Лалын шашны өдөр парад эхлэхээс өмнө хүмүүс гудамжинд гарч залбирал үйлддэг
Ромын Пап лам лхагва гаригт гэгээн Петрийн талбайд очих үеэр
Лондонд цагдаагийн офицер самар цөмөж байна. Харин түүний санаандгүй унагасан самарыг хэрэм авчээ
Загварын долоо хоног. Энд загвар зохион бүтээгч Manish Arora-гийн бүтээлүүдээс танилцуулж байна
Их Британийн ханхүү Харри найз бүсгүй Меган Марклийн хамт анх удаа олны өмнө харагдаж байна. Хосууд Торонтогийн тэргэнцэртэй хүмүүсийн дунд зохион байгуулдаг теннисний тэмцээний үеэр хамт байгаа нь
Английн Хєдєлмєрийн намын удирдагч Жереми Корбинн нь Брайтон дахь намын чуулганаас ємнє нь илтгэл тавихаасаа өмнө бэлтгэж буй нь
Энэтхэгийн Колката хот дахь Durga Puja фестивалийн үеэр Хинда бурхан Гангашийн эхнэрийг бэлэглэхийн тулд уламжлалт чимэглэсэн гадил жимсний моднуудыг бэлэглэдэг аж.
Эх сурвалж: BBC