Худалдааний төв, зах, хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдаж буй цэвэр уснууд нянгийн бохирдолтой болох нь илэрчээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар цэвэр усны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтаар 44.3 хувь нь зориулалтын бус хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж, бор давс, сод зэрэг бодисоор савыг ариутгаж дахин ашигладаг зөрчил гарсан байна. Савласан цэвэр усны 58, худгийн усны 29 гээд нийт 165 сорьцоос дээж авч шинжилгээ хийхэд 43 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийт 90 цэвэр усны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 55.7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилгад, төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон нөхцөлд ажилладаг байна.