“Toyota” компанийн энэ онд худалдаанд гаргах “Prius Prime” автомаши нарны эрчим хүчээр ажиллах юм байна. Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Panasonic” компани өөрийн угсарсан автомашиныг нарны эрчим хүчээр ажиллуулах зорилгоор “HIT Photovoltaic Module for Automobile” хэмээх сайжруулсан хавтанг “Prius Prime” автомашинд суурилуулахаар болжээ. Хавтангийн тусламжтайгаар уг автомашиныг өөрийнх нь 12 V-ийн батарейгаас гадна 180 Вт-ын нарны эрчим хүчний модулиар цэнэглэх боломжтой аж. Тус компанийн мэдэгдсэнээр “Prius Prime”-д нарны хавтанг суурилуулснаар автомашины хүч 10 хүртэл хувиар нэмэгдэх гэнэ.