АНУ-ын Лас Вегас хотод өнгөсөн шөнө хөгжмийн фестивальд байсан хүмүүс рүү нэгэн этгээд гал нээж 58 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ.Халдлага “Мандалая Бэй” цамхаг зочид буудлын 32 давхрын задгай талбайд болсон бөгөөд гэмт этгээд 64 настай Степен Паддок гэх чинээлэг эр байсан аж. Хэргийн газарт цагдаа нарыг очиход тэрбээр аль хэдийнэ өөрийгөө хөнөөсөн байсан аж.
Одоогоор түүнийг ямар учраас халдлага үйлдэж олон хүний амийг авч одох болсон нь тодорхойгүй байна. Степен Пэддок нь тэтгэвэртээ гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байсан бөгөөд гэр бүлийнх нь түүнийг ийм хэрэг үйлдсэнд итгэж чадахгүй байгаа гэнэ.
Пэддокийн эцэг Бенжамин Хоскинс нь алдартай банк дээрэмдэгч, сэтгэцийн өвчтэй нэгэн байсан төдийгүй Холбооны мөрдөх товчооны хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний нэгд тооцдог байна.
Ерөнхийлөгч Трамп уг явдлын дараа АНУ-ын төрийн далбааг баасан гаригийн нар жаргах хүртэл хагас бөхийлгөхөөр болжээ.